Малын хөлийн албан татварын хувь хэмжээг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-25 18:23:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус 5-р хуралдаан цахимаар боллоо.

Хуралдаан 80 орчим хувийн ирцтэйгээр хуралдаж, малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэж баталсан байна . Тус асуудлыг  Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр оруулж төлөөлөгчдөд мэдээлэл өглөө. Малын тоо толгойн хувь хэмжээг тогтоохдоо 230 малчин өрхөөс судалгаа авч, малчин өрхийн 91,3 хувь нь дэмжсэн байна. Тодруулбал судалгаанд оролцсон малчид татварын хэмжээг 300-500 төгрөг байхаар санал гаргажээ. Хуралдаанаар тэмээг татвараас чөлөөлж, хонь 300, үхэр, адуу, ямаа тус бүрээс 500 төгрөгийн албан татвар авч байхаар  тогтоосон байна. 


Холбоотой мэдээ