Орхон аймагт сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-28 13:57:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт 80 тохиолдол нэмж батлагдан нийт 2553 боллоо. Эдгэрсэн 59, эмчлүүлж байгаа 993 байна. Нийт эдгэрсэн хүний тоо 1440 байна. Батлагдсан тохиолдлыг байршлаар нь үзвэл, 5 дугаар хороололд хамгийн их буюу 12.6 хувь,  гэр хорооллоос Дэнж, Эрдэнэ багт хамгийн их буюу 9.2 хувьтай байна.  Өнгөрсөн 3, 4 дүгээр сард халдвар орон сууцны хороололд түлхүү тархаж байсан сүүлийн нэг сард гэр хороололд гарах нь нэмэгдсэн байна.

Энэ сарын нэгнээс хойш батлагдсан 1798 тохиолдлын 62 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 7 хувь цэцэрлэгийн хүүхдүүд, 16 хувь нь сурагчид, 7 хувь  нь тэтгэврийн насных, 2 хувь нь ажилгүй болон оюутан, 1 хувь нь группт байдаг иргэд халдвар авчээ. Иймд хөдөлмөрийн насныхан онцгой анхаарч халдвар, хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдаар БОЭТ-д 227, Ачит эмнэлэгт 58, МСҮТ-ийн дотуур байранд 106 нийт 391 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 326 нь хөнгөн, 48 нь хүндэвтэр, 13 нь хүнд, 4 нь нэн хүнд өвчтөн байна.  Гэрийн тусгаарлалтад 602 хүн эмчлүүлж байна.

Өнөөдрөөс 12–оос дээш насныхан дархлаажуулалтад харъяа Өрхийн Эрүүл мэндийн төвд хамрагдана. 

Холбоотой мэдээ