АН-ын нэр дэвшигч татгалзсаны улмаас хэлэлцүүлэг цуцлагдлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2016-06-25 14:34:05

УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар аймагт МАН-аас Ч. Улаан, АН-аас Ж. Батсуурь, МАХН-аас Ж. Энхбаатар, БНН-аас П. Намхайноров нар нэр дэвшиж байгаа. Тус нэр дэшигчдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 2016 оны 6 сарын 25-ны 21 цагаас шууд явагдах байсан боловч АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь оролцох боломжгүй гэсэн учир хэлэлцүүлэг цуцлагдлаа.

МАН, МАХН, БНН-ийн нэр дэвшигчид нээлттэй хэлэлцүүлэг цуцлагдсанд хамарсаж байгаагаа иоэрхийлсэн юм. Учир нь аливаа нам эвслийн гол зорилго бол сонгуулийн компанит ажил ид өрнөж буй энэ цаг үед намынхаа мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд тайлбарлан таниулах нь хамгийн чухал байсан юм гэдгийг  тэд хэлж байлаа.

Сонгуулийн тухай хуулийн 82.15-т улс төрийн мэтгэлцээн хэлэцүүлгийн нэвтрүүлэг нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй бөгөөд уг нэвтрүүлэгт 1 намын бус% түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч Эсвэл өөр өөр нам эвслийн 4-өөс доошгүй төлөөлөл оролцуулна гэж заасан. Тиймээс Сүбаатар  аймагт өрсөлдөх дөрвөн нам эвслийн нэр дэвшигчдийн нэг нь татгалзсан учир хуулийн дагуу хэлэлцүүлэг ийнхүү явагдах боломжгүй болсон юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ