Хөдөлгөөний хязгаарлалтыг дахин сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-01 13:00:43

Дорнод /МОНЦАМЭ/. Хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 10-ныг хүртэл сунгалаа. Өнгөрсөн сарын 21-ний өдрөөс Дорнод аймаг руу орох, гарах болон сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлж эхэлсэн. Мөн Хөлөнбуйрын постоор орж ирэх бүх хүнээс түргэвчилсэн шинжилгээ авч байгаа юм. Учир нь вакцины бүрэн тунтай иргэдээс коронавирусний халдвар илэрч байгаа тул дээрх зохицуулалтыг хийсэн гэдгээ аймгийн Онцгой комиссоос тайлбарласан. Тэгвэл энэ шийдвэрийг дахин сунгаж, Хөлөнбуйрын постоор нэвтрэх хүн бүрээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авна гэж мэдээллээ.  

Холбоотой мэдээ