Нийт тохиолдлын 63,3 хувь нь бүрэн эмчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-01 17:46:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 45-аар нэмэгдэж нийт 1810 боллоо.

Бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл: Баян-Уул суманд 3, Жаргаланд 1, Шаргад 2, Есөнбулагт 25, Дэлгэрт 3, Цээлд 3, Бигэрт 2, Чандманьд 3, Алтайд 1, Төгрөгт 2 халдвар тус тус батлагдлаа. Долоодугаар сарын 1-ний байдлаар коронавирусний халдварын улмаас 662 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 82,7 хувь буюу 544 хүний биеийн байдал хөнгөн, 13,5 буюу 90 нь хүндэвтэр, 2,5 буюу 17 нь хүнд, 1,6 буюу 11 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин халдвараар өвчилсөн 1810 тохиолдлын 63,3 буюу 1146 хүн бүрэн эмчлүүлсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Вакцины эхний тунд 116, хоёр дахь тунд хамрагдсан 963 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт 37536 иргэний 90,1 хувь нь эхний тунд, 84,1 хувь хоёр дахь тунд хамрагджээ. 


Холбоотой мэдээ