Ховд аймгийн ЗДТГазар одонгоороо гоёлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-27 10:21:56

Ховд аймгийн ЗДТГазар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоо “Нутгийн удирдлагын ордон” гэсэн хаягны дэргэд хүндэтгэлтэй байрлуулжээ.

Ховд аймгийн ололт, амжилт, хөдөө аж ахуйн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1973 онд БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байснаас хойш 43 жилийн дараадахин амжилт бүтээлээ төр, засгаараа үнэлүүлж төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор  энэ жил шагнуулсан билээ.

Ховдчууд байгаль газар зүйн онцлог, байршилын давуу тал, боломж нөөцөө оновчтой ашиглан, олон овог угсаатны бүлгүүдийн уламжлалт ёс заншил, нүүдлийн соёл, язгуур урлагаа өвлөн хөгжүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, иргэдийнхээ оролцоо, мэдлэг, оюуны чадавхийг дайчлан, эрүүл биетэй, саруул ухаантай, бүтээлч иргэдийнхээ эв эеийг эрхэмлэн, аймгийнхаа өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлтийг хангаж, Монгол Улс, баруун бүс нутгийн хөгжилд тэргүүлэх оролцоотой, хүн амьдрах таатай орчинтой, үйлдвэрлэл бизнест ээлтэй, ногоон хөгжлийн загвар аймаг болох эрхэм зорилго дэвшүүлэн  ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

Ойрын жилүүдэд аймгийн эдийн засаг эрчимтэй өсч, бүтээн байгуулалтын олон ажлуудыг хийж,хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, байгаль орчны салбарт ч мэдэгдэхүйц ахиц дэвшлүүд гарч иргэдийн төрж өссөн нутагтаа олуулаа ажиллаж, амьдрах таатай орчин улам бүр  сайжирсаар байна.

 

Цаашид Ховдчууд  өмнөх жилүүдийн ололт амжилт, сайн нэр хүндээ улам баталгаажуулж,аймгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан бодлогын зорилтуудаа бодитоор хэрэгжүүлж Ховд аймаг-Монгол улсын хөгжлийн баруун үүд, бүс нутгийнтаталцлын төв болж хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

A.Бямбасүрэн

Холбоотой мэдээ