Улаанбаатар хотод 1432, орон нутагт 969 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-03 11:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9000 гаруй хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  2401 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан нийт тохиолдол 122 740 болж байна.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 2401 нь дотоодын халдвар бөгөөд 1 432 нь Улаанбаатар хотод, 969 нь орон нутагт батлагджээ. 

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлыг задалбал,

Орхон аймагт 85

Дархан-Уул аймагт 84

Баян-Өлгий аймагт 5

Хөвсгөл аймагт 43

Сэлэнгэ аймагт 50

Булган аймагт 18

Увс аймагт 48

Ховд аймагт 84

Хэнтий аймагт 48 

Архангай аймагт 41

Дорнод аймагт 37

Өвөрхангай аймагт 48

Говь-Алтай аймагт 67

Завхан аймагт 74

Хэнтий аймагт 

Говьсүмбэр аймагт 35

Дундговь аймагт 19

Сүхбаатар аймагт 53

Төв аймагт 130 тохиолдол тус тус бүртгэгджээ. Насны бүлгийн хувьд 4 хүртэлх насны 133 хүүхэд,  5-9 насны 199 хүүхэд, 10-14 насны 177 хүүхэд, 5-17 насны 83 хүүхэд коронавирусээр халдварласан байна. Түүнчлэн нийгмийн идэвхтэй насныхан буюу 30-34 насныхан халдварт хамгийн их өртсөн хэвээр байгааг ЭМЯ-наас мэдээлэв.


Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 17 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 609 хүн эндээд байна.   Харин 1502 хүн эдгэрч эмнэлэг, болон гэрийн хяналтаас гарчээ.


Улаанбаатар хотын 48, хөдөө орон нутгийн 20 эмнэлэгт коронавируст халдвартай нийт 13 993 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 249 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. Эмчлүүлж буй хүмүүсийн 9239 нь хөнгөн байгаа бол үлдсэн нь хүнд, хүндэвтэр гэж оношлогджээ.





Холбоотой мэдээ