Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-04 11:31:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны улмаас аймгийн ОБГ-т гурван дуудлага мэдээлэл иржээ. Улмаар ОБГ, Баянхонгор сумын ЗДТГ-ын алба хаагчид нөхцөл байдал дээр очиж ажиллан, зарим газарт үерийн хамгаалалтын далан босгож байна. 

Үргэлжлэн орсон их борооны улмаас Түйн голын түвшин эрс нэмэгджээ. 

Иймд Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ мэдээлэлтэй цаг тухай бүрт нь танилцаж, болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.

Гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан,  суурьшсан айл өрх үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Мөн бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, хол замд тээвэр хийж яваа жолооч нар, иргэд баталгаат гүүр гармаар гарахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ