Эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-05 19:56:50

Увс /МОНЦАМЭ/. Цар тахлыг даван туулах, хүний эрүүл мэндийн төлөөх манаанд эрүүл мэндийн салбарынхан ачааны хүндийг үүрч байна. Иймдээ ч тэд туйлдаж, үндсэн цалингаа 2 дахин нэмэгдүүлэх тэмцлийг эхлүүлсэн билээ. 

Тус тэмцэлд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 554 эмч, эмнэлгийн ажилчид нэгдэж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Эмч нар хийсэн ажлаа бодитой үнэлүүлэн, нэг удаагийн тэтгэмж бус үндсэн цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Увс аймгийн бүх суманд халдвар бүртгэгдсэн энэ үед халдварын голомтод аймгийн Нэгдсэн эмнэлгийн 108 хүний бүрэлдэхүүнтэй 8 баг ажиллаж байгаа юм.

Уг тэмцэлд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн салбарынхан бүгдээрээ нэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ