Улаанбаатар хотод 1139, орон нутагт 859 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-07 11:02:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 9517 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1998 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

 

Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 130 452 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1139  нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт  859 тохиолдол бүртгэгджээ. 


Одоогоор дотоодын нийт халдварын тохиолдол 129 611, эмнэлгээс шалтгаалсан 232, зөөвөрлөгдсөн 561, Улаанбаатарынх 98453, орон нутгийнх 31158 болжээ.

Насны бүлгийн хувьд 30-34 насныхан хамгийн өндөр буюу 295 хүн коронавирусээр халдварласан байна. Харамсалтай нь мөн хугацаанд 20-80 насны долоон хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 646 хүн эндээд байна. Харин 2582 хүн эдгэрчээ.





Холбоотой мэдээ