Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 57 хүнд торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-07 21:00:45

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед тусгаарлалтын дэглэм зөрчсөн 36 тохиолдлын 57 хүнд 5.7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Дорнод аймгийн хэмжээнд өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдол 30-аас буухгүй байгаа юм. Одоогоор эх үүсвэр нь тогтоогдоогүй 13 голомт байгаа нь хүн амын дундах халдварын тархалт өндөр байгааг харуулсаар байгаа. Зарим өдөрт шинж тэмдгийн дуудлагаар буюу батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болоогүй ч хаанаас халдвар авсан нь тодорхой бус тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү халдварын тархалт буурахгүй байгаагийн гол шалтгаан нь халдвартай бүс нутгаас ирсэн иргэдийн гэр бүлийн гишүүд, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд дэглэм зөрчиж байгаатай холбоотой гэдгийг тархвар судлаач эмч хэллээ.

Тиймээс дэглэм зөрчсөн иргэдэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34,2 дахь зүйлээр хариуцлага тооцно, ингэхдээ хэрвээ халдварт өртсөн бол тухайн иргэнийг эмчлэгдээд эмнэлгээс гарч тусгаарлалтын хугацаа дууссаны дараа арга хэмжээ тооцох учир багагүй цаг хугацаа шаардаж байна гэв. 

 

Холбоотой мэдээ