Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дунд 38 хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-08 20:06:03

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвдөж хэвтэн эмчлүүлж байгаа 275 иргэн байна. Тэдний дунд 38 хүүхэд, есөн жирэмсэн эмэгтэй, вакцин хийлгээгүй 60 иргэн байгаа юм. Биеийн байдлын хувьд хүндэвтэр 33, хүнд зургаан хүн байна гэж мэдээллээ. Түүнчлэн Дорнод аймгийн хэмжээнд вакцинжуулалтын эхний тунд 53063, хоёр дахь тунд 44999 иргэн хамрагджээ.   

Ташрамд дуулгахад, УОК-ын 23-р хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд АОК-оос нийслэл, бусад аймгаас Дорнод аймагт ирэх, буцах болон аймгийн төвөөс сум, сумаас сум хооронд зорчих хүсэлтэй иргэд, тээврийн хэрэгслийг өнөөдрийн 17.00 цагаас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хяналттайгаар нэвтрүүлээр зохицуулалт хийсэн байна. 

Холбоотой мэдээ