АСЕМ-д ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-27 16:10:39

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна.

АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15,16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэх жолооч нар B, D ангилалтай байх ёстой бөгөөд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, баазад ажилладаг бол тодорхойлолт, авч байсан шагнал,  3х4 хэмжээтэй цээж зураг /4/ гэсэн материал бүрдүүлэх юм байна.

Бүртгэлийг долдугаар сарын 1 хүртэл Гадаад хэргийн яамны 3 давхарт 309 тоотод /утас 75772016-306/ явуулж, бичиг баримтаа ирүүлсэн жолооч нараас сонгон шалгаруулах юм байна. Шалгарсан жолооч нар гэрээ байгуулж, долдугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллана.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ