19 суманд халдвар бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-09 15:26:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2021.06.01-нээс хойш Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 8 эх үүсвэрээс 25 кластер голомт бүртгэгдэж, 6 голомтын идэвхжил буурсан дүн мэдээтэй байна.

Нийт 19 суманд халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөлийн 60 хувийг эмэгтэйчүүд, 40 хувийг эрчүүд эзэлж байна. Эдгээрээс  49.8 хувь нь хавьтлаас, 25.6 хувь зөөвөрлөгдсөн нь тогтоогджээ.

Насны бүлгээр авч үзвэл 0-75 насны иргэд халдвар авснаас 25-49 хүртэлх насны иргэдийн өвчлөл зонхилж байгаа аж. Үүн дотор 147 эмнэлгийн ажилтан халдвар авчээ.

Судалгаагаар, Халдвар авсан иргэдээс 17 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, вакцины эсрэг заалттай 48 хувь, эхний тунд хамрагдсан 17 хувь, бүрэн тун хийлгээд 1-28 хоносон 28 хувь, бүрэн тун хийлгээд 29 түүнээс дээш хоногтой 10 хувийг тус тус эзэлсэн байна. Өвчлөлийн байдлаас дүгнэхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд хөнгөн өвчилж байгааг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.

Холбоотой мэдээ