Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын 19 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-07-10 10:34:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгээр 3084 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөн 29 багийн 200 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Ташрамд мэдээлэхэд дархлаажуулалтын цэгүүд 7 дугаар сарын 11-13-нд ажиллахгүй талаар ЭМЯ мэдээллээ. Энэ сарын 17, 18-нд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана. Бусад өдөр төлөвлөлтийн дагуу хэвийн ажиллах юм.

Өчигдөр нийслэлд I тунд 239, II тунд 2804, нийт 3043 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.046.731 иргэн I тунд, 908.494 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3049 (25.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 36425 (35.9 хувь), 16-17 насны 19319 (57 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ. 




Холбоотой мэдээ