Загастайн даваанд мобикомын сүлжээтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-10 18:35:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Загастайн даваанд мобикомын дахин дамжуулах байгууламжтай боллоо.

Загастайн давааны чиглэлд мобикомын хоёр үндсэн сайт, нэг дахин дамжуулах, гурван байгууламжийг суурилуулаад байна. Мобикомын хоёр үндсэн сайтыг хоёр газар буюу аймгийн төвөөс 14 километрт, мөн давааны орой дээр байршуулснаар ойр орчмын малчид, иргэд, зорчигч, тээвэрчид мобикомын 2G, 4G сүлжээнд холбогдох боломжтой болжээ. Өндөр уул хаахгүй тохиолдолд таван километр орчимд 4G цацах боломжтой юм байна. Мөн дахин дамжуулах сүлжээ бий болсноор Улиастайгаас "Идэрийн 61-ийн гүүр" хүртэл мобикомын үүрэн холбооны дуудлага хэвийн хийх боломжтой болжээ. Загастайн даваа нь Улиастайгаас Улаанбаатар хот болон зүүн чиглэлд зорчих гол автозам байршдаг. Өвөлдөө халтиргаа гулгаа ихтэй, цасанд боогдох, дулааны улиралд үер, шавар шалбааг ихтэй. Өндөр хадан хавцал бүхий томоохон даваа юм. Тиймээс тээвэрчид болон, зорчигчид, энэ бүс нутагт амьдарч буй малчин иргэдэд саадгүй харилцаа холбоо чухал юм. Шинээр сүлжээ орсноор орон нутаг, тэр дундаа жолооч тээвэрчид, ойролцоо нутагладаг малчдын хэрэгцээг хангасан ажил болов. Аймгийн төвөөс 67 километрт Загастайн даваанд мобикомын сүлжээтэй, интернэтэд холбогдоход бэлэн боллоо гэж Мобикомын Завхан дахь салбараас мэдээлэв.  

Холбоотой мэдээ