Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-06-27 18:14:52

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд, нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулж дуусах хугацаа өнөөдрийн шөнийн 00 цагаар шувтарч байна.

Шөнийн 00 цагаас хойш сонгуульд нэр  дэвшигчид сурталчилгааны самбар,  туг далбаа,тараах материал, хэвлэмэл сонин сэтгүүл зэргийг тараах, сурталчлах ажлыг зохион байгуулахгүй  байх үүрэгтэй.   

УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуульд Дорноговь аймагт МАН, АН, МАХН, ЭЧХН намууд тус тус сонгуулийн сурталчилгаа явуулж буй.

Тухайлбал өнөөдөр Дорноговь аймгийн МАН-ын хороо сонгуулийн сурталчилгааны хаалтаа аймгийн Хүүхдийн ордонд хийж буй бол Дорноговь аймгийн АН хаалтын үйл ажиллагаагаа Сайншанд суманд байдаг “Саран хөхөө” театрт зохион байгуулж байна.    

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ