Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-07-15 08:10:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 28-30 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 20 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн  хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 16-нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст  хална.

Холбоотой мэдээ