Цусны донорын шилдэгүүдийг тодруулав

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:19:23

Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн “Цусны банк-наас эрхлэн эмнэлгийнхээ нийт тасаг, нэгжүүдийн дундаас хүндэт доноруудаа тодруулав.

“Хүндэт донор”-оор Мэс заслын сувилагч Б.Цэндсүрэн, Поликлиникийн тасгийн сувилагч Д.Отгонжаргал, иргэн Г.Наранчимэг “Идэвхтэн донор”-оор Чанарын албаны дарга Д.Уянга, Яаралтай тусламжийн тасгийн эмч Г.Бадрал нар шалгарчээ. Мөн аймгийн хэмжээнд явуулсан хүмүүнлиг үйлстнүүдийн дунд зохион байгуулсан хөдөлгөөнд нэгдэгчдийн дотроос  “Донор хамт олон”-оор тус аймаг дахь Зэвсэгт Хүчний 330 дугаар анги, Дархан хотын Залуучууд театр, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн хамт олон шалгарав.

Энэхүү хүмүүнлигийн үйлсийг манлайлагч аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 41 эмч, эмнэлгийн ажилтан цусны донор юм.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ