Улаанбаатарт 20-22 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.