“Хожуул” төсөл хэрэгжүүлж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-07-20 18:00:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд ойн сангийн ашиглалтыг сайжруулах зорилгоор хожуул, унанги цэвэрлэх төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийг аймгийн Засаг дарга дэмжин 15.0 сая төгрөгөөр төслийг зохион байгуулах эрхийг тус суманд шилжүүлжээ. Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар сум дундын ойн ангиар ойн талбай тусгаарлалтыг хийлгэж, ойн хоёр нөхөрлөл, малчдын хоёр бүлэг 96.6 га талбайн хожуулыг тайран бэлтгэж байна. Ойн сангаас мод огтлохгүй хожуул ашиглан түлээ бэлтгэж, өөрийн болон бусад сумын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм байна.

Холбоотой мэдээ