Жэнжоуд хүчтэй аадар борооны улмаас 12 хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-07-21 10:53:41

ЖЭНЖОУ. /Xinhua/. БНХАУ-ын төвийн нутгийн Хэнань мужийн нийслэл Жэнжоу хотод хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 12 хүн амиа алдлаа гэж тус мужийн засаг захиргаанаас мэдээлэв.


Мөн одоогийн байдлаар 100 мянга орчим хүнийг аюулгүй газруудад нүүлгэн шилжүүлээд байгаа талаар уг мэдэгдэлд дурджээ.


Жэнжоуд өнгөрсөн ням гаргийн оройн 18 цагаас мягмар гаргийн шөнө дунд хүртэл унасан хур тунадасны хэмжээ 449 миллиметрт хүрчээ. Үүнтэй холбогдуулан Хэнань муж, Жэнжоу хотын цаг уурын товчоодын аль аль нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах нэгдүгээр түвшнийг тогтоожээ.


Мөн Жэнжоудун төмөр замын буудалд 160 гаруй галт тэрэг зогссоны улмаас олон тооны зорчигч зорьсон газраа очиж чадалгүй гацахад хүрээд байна.


Цаг агаарын урьдчилсан мэдээллээр, Хэнаньд хүчтэй аадар бороо лхагва гаргийн шөнө дунд хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна.

Холбоотой мэдээ