Хүнсний хангамж 2-45 хоногийн нөөцтэй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-07-21 18:10:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын гамшгаас хамгаалах, хөдөө аж ахуйн албаны мэдээллээр тус аймагт гол нэрийн хүнсний хангамж 2-45 хоногийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар гурил 119,6, төмс 143,7 тонн буюу 24 хоногийн, төрөл бүрийн будаа 34,9 тонн буюу 14, элсэн чихэр 27,5 тонн буюу 17 хоногийн нөөцтэй байна. Мөн ургамлын тос, хүнсний ногооны хагас сарын нөөц байгаагийн дээр давсны хэрэгцээг 45 хоног хангах боломжтой гэсэн байна.

Харин мах, сүүний 2-3 хоног нөөцтэй гэсэн судалгаа гарчээ.

Холбоотой мэдээ