Сумын цагдаагийн байгууллагыг унаагаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-21 20:56:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гучин-Ус сумын хэсгийн төлөөлөгч, цагдааг тээврийн хэрэгсэл болон ажлын багаж хэрэгслээр хангалаа.

Аймгийн Цагдаагийн газрын дарга, тус сумын Засаг дарга, хэсгийн төлөөлөгчийн 2021 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, албаны техник хэрэгслээр хангах зорилт тавьсан.

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн 8 сая төгрөгийн өртгөөр Honda insigth маркийн тээврийн хэрэгслийг энэ сарын 20-ны өдөр хүлээлгэн өглөө. Мөн аймгийн ИТХ-аас  Alcoholtest 1101 багаж, САТ торгуулийн багажийг шийдвэрлэн өгсөн юм. 

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн, шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангаж ажиллахад цаг үеэ олсон үнэтэй хөрөнгө оруулалт шийдвэрлэн өглөө хэмээн тус албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ