Орхон гол үерийн аюултай түвшнээс давжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-22 10:54:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Хархорин сумын нутгаар Орхон гол үерийн аюултай түвшнээс огцом давахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Орхон гол үерийн түвшнээс 19 см даван өмнөх өдрөөсөө 44 см нэмэгдсэн бол Бат-Өлзий сумын орчим 66 см давж үерлэжээ. Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга, Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 10-30 см их байгаа аж.

Иймд голын ай сав дагуу нутаглаж байгаа айл өрхүүд, амралт зугаалгаар яваа иргэдийг болгоомжтой байж, үер усны эрсдэлээс амь, эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүллээ.


Холбоотой мэдээ