Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-30 17:11:28

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан  өнөөдөр боллоо.

Дээрх хуульд  “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж хуульчлан төрийн үйлчилгээний албан хаагчдыг төрийн жинхэнэ алба хаагчтай адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж, улмаар тэдгээртэй эрх зүйн байдал болон гүйцэтгэж буй чиг үүргийн хувьд ижил ажил эрхэлж байгаа хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуульд  “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргажээ.

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд