Энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-22 17:05:50

Увс /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар энэ сарын 23, 24-нд аймгийн ихэнх нутгаар, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метрт хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Хүчтэй борооны үед иргэд үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг аймгийн УЦУОШТ-ийн инженер М.Отгонхүү мэдээллээ.

 

Холбоотой мэдээ