Эр хонийг 220 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-23 19:43:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт мал, махны үнэ нэмэгдсээр байна.

Тухайлбал, малчид төлөг 140 мянга, хязаалан хонь 190 мянга, эр хонийг 220 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөрөн сумын "Далай ээж" хүнсний захад үхрийн цул мах нэг килограмм нь 15000,  ястай нь 14000 байгаа  бол хонины цул мах 12000, ястай  нь 11000 төгрөг, борц нэг килограмм нь 45000 төгрөгөөр тус тус худалдаж байна. 

Тус аймагт бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэнээс хойш мал, махны үнэ ханш өссөн гэдгийг худалдаачид хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ