Филиппинд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дэлхийд | Байгаль орчин
anudaritsagaan@gmail.com
2021-07-24 14:05:04

МАНИЛА. /Синьхуа/.  Филиппиний Манила хотын өмнөд хэсэгт орших Батангас мужид бямба гаргийн өглөө 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 


Газар хөдлөлт, галт уул судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар үүрийн 4:49 цагт Калатаган хотоос баруун урагш 16 км-т болжээ. Газар хөдлөлт 116 км-ийн гүнд болсон байна.


Тектоник гаралтай газар хөдлөлтийн дараа жижиг газар хөдлөлтүүд үүсэх боломжтой байдаг ч ноцтой хохирол учруулдаггүй байна. 


Филиппин нь “Номхон далайн галын цагираг”-ийн бүс буюу газар хөдлөлтөд өртөмтгий газар оршдог улс юм.

 

Холбоотой мэдээ