Татварын тайлан авах өдөр өнөөдөр дуусав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-24 18:51:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын байгууллагын мэдээллээр энэ оны II улирлын татварын тайлан хүлээн авах өдөр өнөөдөр дуусаж байна. Цар тахлын үед татвар төлөгчдийг дэмжих үүднээс Сангийн яамнаас санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан юм. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг 7 дугаар сарын 24-нийг дуустал сунгаад байсан юм.

Өнөөдрийн байдлаар ААН-ийн Орлогын албан татварын тайлангийн ирц 50.05 хувьтай, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан 56.05, мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татварын тайлан 63.6: хувьтай, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан 69.22, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан 77.82 хувьтай байна. 


Холбоотой мэдээ