Нийслэлд суурин 23 цэгт иргэдийг вакцинжуулж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 09:24:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, коронавирусний эсрэг Синофарм, Спутник V, Файзер вакциныг 9135 иргэнд  тарихаар төлөвлөжээ.


Одоогоор нийслэлд 18-аас дээш насны нэг сая 63762 иргэн I тунд, 964 694 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн 1560 жирэмсэн эх, 12-15 насны 19297 /19 хувь/, 16-17 насны 12809 /37.8 хувь/ хүүхэд вакцины бүрэн тунг тариулжээ.


Дархлаажуулалтын цэгүүд 9.00-17.00 хүртэл ажиллана.







Холбоотой мэдээ