“Оюу толгой” компани “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 11:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани АШУҮИС-ийн Төв эмнэлэгт коронавирусний цар тахлын энэ үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад зориулж, Швейцарь улсад үйлдвэрлэсэн 93 сая төгрөгийн өртөг бүхий “Hamilton C-3” амьсгалын аппаратыг хандивлалаа.


“Hamilton C-3” амьсгалын аппарат нь өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх үед хүчилтөрөгчөөр хангах, амьсгал, хүчилтөрөгчийн хэмжээг автоматаар тохируулах, уушги хамгаалах зэрэг давуу талтай аж


АШУҮИС-ийн Төв эмнэлэгт өнгөрсөн гурван сарын хугацаанд 392 ор гарган, 1606 үйлчлүүлэгч хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.



Холбоотой мэдээ