Хөвсгөл аймагт коронавируст халдварын 68 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-26 18:23:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын  68 тохиолдол бүртгэгдэж нийт  батлагдсан тохиолдол 1910  боллоо. Тодруулбал  Мөрөн суманд 36,  бусад сумуудад 32 тохиолдол батлагдлаа. Үүнд Улаан-Уул 1, Тариалан 17, Тосонцэнгэл 5, Рашаант 8, Түнэлд 1 тохиолдол шинээр бүртгэгджээ. Насны ангиллаар авч үзвэл  0-15  насны  15 хүүхэд, 16-64  насны 48 иргэн, 65 –аас дээш насны 5 хүн тус тус халдвар авчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт  108 , бусад сумуудад  90,  гэрээр   60 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас  хөнгөн  242,   хүндэвтэр 10,   хүнд 7 байгаа гэнэ. Сүүлийн 24 цагт 19 иргэн эмчлэгдэж эдгэрэн эмнэлгээс гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Л.Оюунцэцэг мэдээллээ.

 

Холбоотой мэдээ