Хоёр иргэн Холбоо нуурын усанд сэлж байгаад осолдон амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн нутагт орших Холбоо
нууранд 1 том хүн, 1 хүүхэд сэлж байгаад живэн амь насаа алдав.
Уг золгүй явдал энэ
сарын 26-ны өдөр болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн
18:10 цагт дуудлага иржээ.
Онцгой байдлын
газрын алба хаагчид 27-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 21
настай эрэгтэй Е, 12 настай эрэгтэй Н нарын цогцсыг Холбоо нуурын 8 метрийн
гүнээс гарган  сумын Цагдаагийн хэсгийн
төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна. 
Усанд осолдож
амиа алдсан иргэд Буянт сумын харьяат байжээ. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    