Оны эхний 6 сард аймгийн дүнгээр 583 ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-29 14:20:54

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт оны эхний 6 сард аймгийн дүнгээр 583 ажлын байр  шинээр бий болгожээ.  Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум  82, Чулуут, Ихтамир, Хайрхан, Өндөр-Улаан, Эрдэнэмандал,  Хотонт, сумд 31-72 ажлын байрыг, Өгийнуур, Цахир, Хангай,  Булган, Батцэнгэл, Төвшрүүлэх, Жаргалант, Тариат сумд 20-28 ажлын байрыг, Хашаат, Цэнхэр, Цэцэрлэг, Өлзийт сумд 3-18 ажлын байрыг тус тус бий болгожээ.

Харин 7 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн  албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1385 ажилгүй хүн байгаагийн 49.0 хувь нь буюу 679 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс  бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 55.8 хувиар өсчээ.  Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.1 хувь нь боловсролтой иргэд  байгаагийн 181 нь дээд, 57 нь тусгай дунд болон мэргэжлийн  анхан шатны, 1063 нь бүрэн болон бүрэн бус дунд, 71 нь бага  боловсролтой хүмүүс байна. 

6 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 330 хүн шинээр  бүртгүүлж, 180 хүн ажилд зуучлуулан орсон байна. 

Холбоотой мэдээ