Аймгийн хэмжээнд Ковидын 13 тасагт 338 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-03 14:32:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн мэдээллээр 149 сорьцод PCR шинжилгээ хийхэд 42 эерэг тохиолдол батлагдсан байна. Эдгээр тохиолдлын 22 нь Сүхбаатар суманд, 10 нь Мандал, 9 нь Сайхан, нэг нь Хүдэр суманд тус тус батлагджээ.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байна.

Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 46 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 13 тасагт нийт 338 батлагдсан тохиолдол, 26 ойрын хавьтал хамт байна. Аймгийн зургаан суманд 116 иргэн өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа аж.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдээс жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 97 байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нэн хүнд нэг, хүнд 9, хүндэвтэр 23 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ