"АПУ", "Мон-Ит Булигаар"-ын ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-05 19:03:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 42 ХК-ийн 790,747 ширхэг хувьцааг 211.4 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 25 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" (APU+15.00%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-5.66%) болон "Гонир" ХК (GNR-4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 43,561 нэгж эрхийг 9.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 2.34 хувиар өсөж, 32932.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,137,816,327,816.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ