ОУОХ Беларусийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-08-06 12:22:02

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Беларусийн хөнгөн атлетикийн хоёр дасгалжуулагчийн эрхийг хасах шийдвэр гаргаснаа өнөөдөр мэдэгджээ.

Тодруулбал, дасгалжуулагч нар тамирчин Кристина Тимановскаяд эх орон руугаа буцах шахалт үзүүлсэн болох нь батлагдсаны дараа ОУОХ ийнхүү шийдвэрлэсэн байна.

Өөрийн аюулгүй байдалдаа санаа зовнисон К.Тимановскаягийн хувьд уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан бөгөөд Польшийн Засгийн газраас түүнд орогнох эрх олгосон юм.

ОУОХ-ны мэдээлснээр, тэмцээндээ хараахан оролцоогүй байгаа бусад тамирчдын "сайн сайхны төлөө" түр арга хэмжээ авах үүднээс ийнхүү хоёр дасгалжуулагчийн эрхийг хассан байна. 

Холбоотой мэдээ