Э.Феликс Олимпын наадмаас 10 дахь медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-08-07 09:50:17

ТОКИО. /BBC/. Америкийн тамирчин Эллисон Феликс эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болсноор Олимпын 10 дахь медалиа хүртлээ. 


Ингэснээр тэрбээр Олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин болж байна. 


Түүний өрсөлдсөн төрөлд Бахамын тамирчин Шона Миллер-Уйбо алтан медаль хүртсэн бол Доминиканы тамирчин Мэрилейди Паулино мөнгөн медалийн болзол хангажээ. 


Ийнхүү өдгөө 35 настай Э.Феликс Олимпын наадмаас зургаан алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр Ямайка улсын тамирчин Мерлин Оттигийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. М.Оттигийн хувьд Олимпоос есөн медаль хүртсэн юм. 


Э.Феликс өнөөдөр 4х400 метрийн буухиа төрөлд өрсөлдөх бөгөөд энэхүү тэмцээнээс 11 дэх медалиа хүртвэл Олимпын хамгийн олон медальт,  Америкийн хөнгөн атлетикийн эрэгтэй тамирчин Карл Льюисын амжилтыг эвдэх ажээ.

Холбоотой мэдээ