Халдварын батлагдсан тохиолдол 1463 бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-08-08 11:15:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 1463 бүртгэгдэв. Үүнээс нийслэлд 478, аймаг, орон нутагт 985 тохиолдол байна. Зөөвөрлөгдсөг тохиолдол байхгүй байна. 2269 хүн эдгэрч, халдвараар 6 хүн нас барав. Өнөөдрийн байдлаар 8764 хүн, 1552 хүүхэд, 254 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж, гэрийн хяналтад 8824 иргэн байна. 


Өнгөрсөн 7 хоногийн байдлаар халдвараар нас барсан иргэдийн 23.5 хувь нь КОВИД-19-ийн шууд халдвараар, 76.5 хувь нь архагч хууч өвчин коронавирусний халдвартай хавсарсан байдлаар нөлөөлжээ.


Үүнээс 68.6 хувь нь зүрх, судасны өвчитэй, 22.8 хувь нь чихрийн шижинтэй, 13 хувь нь бөөрний эмгэгтэй, 10.9 хувь нь элэгний эмгэгтэй, 9.8 хувь ньмэдрэлийн эмгэгтэй байв. 




Холбоотой мэдээ