“КОВИД-19" халдварын 1443 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-12 11:32:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1443 тохиолдол бүртгэгдэж, 2000 иргэн эдгэрлээ.


Эдгээрээс Улаанбаатар хотод 442, хөдөө орон нутагт 1001 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-ээс дээш насны зургаан иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-нд I тунд 1394, II тунд 2216, нийт 3610 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.096.359 иргэн I тунд, 996.460 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2196 жирэмсэн эх, 12-15 насны 34.210 /38.5%/, 16-17 насны 17.257 /50.9%/ хүүхэд  тус тус II тунд хамрагдлаа



Холбоотой мэдээ