Шүүх Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хангахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хянан хэлэлцлээ.
Тодруулбал, Д.Нямхүүгийн
нэхэмжлэл, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн
тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах,
ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр
тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүх хянан хэлэлцлээ.
Анхан шатны
шүүхээс нэхэмжлэгч Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж
шийдвэрлэлээ.
Өнгөрсөн
нэгдүгээр сард түүнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн билээ.