Дундговьд сонгуулийн санал хураалт 62 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-29 17:36:34

Сонгуулийн санал хураалтын явцыг 17 цагийн байдлаар Дундговь аймгийн сонгуулийн хороо мэдээллээ. Аймгийн сонгуулийн санал авах 52 хэсгийн хороонд нийт 18 мянга 572 сонгогч саналаа өгч, санал хураалт 62.58 хувьтай байна.

Аймгийн төв болон Сайхан- Овоо суманд санал хураалт 57.68-59.96 хувьтай бол бусад суманд санал хураалт 60.9-71.3 хувьтай, 2012 оны сонгуулийн санал хураалтын энэ үеийнхтэй харьцуулахад ахиу байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ