Монголын уран бүтээлчид “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн-2021”-д хамгийн олон бүтээлээр оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-14 15:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваний Тай Жун хотноо энэ онд 26 дахь удаагаа зохиогдож буй “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-ийн ялагчдын нэрсийн жагсаалтыг зарлалаа.


Монголын гурван зураачийн уран бүтээл шүүгчдээс өндөр үнэлгээ авч, хоёрдугаар шатанд шалгарав. Манай орны уран бүтээлчдийн бүтээл бусад улсын уран бүтээлчдийнхтэй харьцуулахад хамгийн олон шагнал авчээ.


Шагнал хүртсэн уран бүтээлүүдийн нэг болох “Унтамхай” буюу “Sleepy” тосон зургийг урласан Э.Цэнгүүн одоогооор Тайваньд урлаг, дизайны чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж байна. Энэ бүтээл нь хурц тод өнгөтэй, үндэсний онцлог хэв маягийг тод томруунаар илэрхийлжээ. 2022 оны эхээр Тайваньд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байна.


Мөн тус уралдаанаас шагнал уран бүтээлч Б.Баттогтохын тосон зураг "Жинхэнэ хаан" буюу “True king” бүтээл нь хийсвэр өнгө аястай бүтээл болж.


Гар урлалын чиглэлээр уран бүтээлч И.Сайнбаян нь “Үхлийн тухай эргэцүүлэл”  буюу  “The Meditation on Death”бүтээлээр шагнал хүртлээ.


Дүрслэх урлагийн тус үзэсгэлэнд 1507 бүтээл ирүүлсний 115 нь гадаадын 25 орны уран бүтээлчийнх. Нийт 210 уран бүтээл шилдэг бүтээл шалгаруулсны найм нь Монгол уран бүтээлчдийнх аж. 




Холбоотой мэдээ