“Багануур” ХК дүүргийн ЭМТ-ийг хүчилтөрөгчөөр үнэгүй хангаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст цар тахлын үед эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэн тул “Багануур” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд, дүүргийн Эрүүл мэндийн төвд өнгөрсөн оны нэгдүгээр сараас шаардлагатай хүчилтөрөгчийг үнэгүй үйлдвэрлэн өгч байна.
Тодруулбал, 2020 онд нийт 88 ширхэг өндөр даралтат баллон буюу 585 шоо метр, энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар 655 ширхэг баллон буюу 3930 шоо метр хүчилтөрөгч үйлдвэрлэж тус төвд өгчээ.
Энэ дүнг зах зээлийн ханшаар тооцвол 30 гаруй сая төгрөгтэй дүйх аж.