ӨВӨРХАНГАЙ: Барилгын 10 давхарт гал унтраах хүчин чадалтай авто машиныг нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-26 10:55:48

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол, Франц Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр унтраах дөрвөн машин хүлээлгэн өглөө.


Гал түймэр унтраах 32 м урт, барилгын 10 давхарт үүрэг гүйцэтгэх хүчин чадалтай авто механик шат бүхий уг машиныг Өвөрхангай аймгийн Гал унтраах 12 дугаар ангид хуваарилжээ. Франц улсын “Десотел” группийн сургагч багш нар 15 хоногийн хугацаанд авто машины ашиглалт, засвар үйлчилгээний сургалт зохион байгуулж, 30 гаруй алба хаагчийг хамруулсан байна.

 

Өвөрхангай аймагт орон сууцны өндөр барилга олноор барьж байгаа нь аврах ажиллагаа зохион байгуулахад хүндрэл, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Иймд дээрх хөрөнгө оруулалт нь эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангахад чухал дэмжлэг болох юм. 

Холбоотой мэдээ