Дорнодын ИТХ-ын 35 суудлын 23-ыг МАН авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-30 10:06:28

2016 оны УИХ, орон нутгийн сонгууль Дорнод аймагт амжилттай явагдаж МАН ялалт байгууллаа.

15-р тойрогт өрсөлдсөн Х.Болорчулуун 8964, 15-р тойрогт өрсөлдсөн Н.Номтойбаяр 8000 гаруй хүний саналаар ялалт байгуулж УИХ-д дахин суухаар боллоо.

Харин орон нутгийн сонгуульд МАН 23 суудал авч  ялалт байгууллаа. Харин АН 5, бие даагч 6 хүн тус тус аймгийн ИТХ-ийн төлөөлөгч боллоо.  

Орон нутгийн сонгуулийн хувьд АН-аас нэр дэвшсэн С.Дэлгэр, Т.Доржоо, Н.Алтаншагай, С.Батмөнх, Ч.Дамдинсүрэн нарын 5 нэр дэвшигч, харин Б.Оюунбилэг, О.Хүрэлбаатар, Ж.Энхцэцэг, Х.Цогтбаатар, н.Батзориг, З.Гэрэлт-Од, н.Алтантуяа нарын 7 бие даагч ялалт байгууллаа.

Дорнод аймгийн ИТХ 35 суудалтайгаас 23-т нь МАН ялалт байгуулжээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ