7 сурагч ЭЕШ-аас 800 оноо авсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-23 14:56:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 1449 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.

Үүнээс давхардсан тоогоор Монгол Улсын түүх хичээлийн шалгалтад 48, англи хэлний шалгалтад 427, химийн шалгалтад 322, газар зүйд 85, нийгмийн тухай мэдлэг хичээлд 502, биологийн шалгалтад 348, математикийн шалгалтад 673, физикийн шалгалтад 375, орос хэлний шалгалтад 206, монгол хэлний шалгалтад 626 хүүхэд тус тус оржээ.

"Хоёр сурагч шалгалт эхлэх цагаас хоцорч ирсэн гэсэн шалтгаанаар оролцож чадаагүй. Мөн 2 сурагч коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа тул шалгалтад ирээгүй. Шалгалт авах байранд гар утас авч орсон, шалгалтын даалгаврын зургийг дарсан зэрэг 3 зөрчил илэрч, тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авсан" гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв.

Шалгалт өгсөн хүүхдүүдээс давхардсан тоогоор 31 хүүхэд 750-аас дээш, 86 хүүхэд 700-аас дээш оноо авчээ. Түүний дотор Д.Багдаулет /англи хэл/, Х.Анжела /хими/, Т.Асем, Х.Даяна, М.Аймерей, Б.Ахмарал /орос хэл/, Б.Золзая /нийгэм судлал/ нарын 7 хүүхэд тус тус 800 оноо авсан аж.

Аймгуудын элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүн болон бусад дүн шинжилгээний ажлууд хараахан нийтлэгдээгүй байна.

 

Холбоотой мэдээ