Хятадын 110 их сургууль Дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтад багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ2015 оны 8 дугаар сард Дэлхийн их сургуулиудын үнэлгээний төвөөс (Center For World University Ranking) дэлхийн 1000 шилдэг их сургуулийн жагсаалт гаргажээ.
Үүнд Хятадын эх газрын болон Тайвань, Гонконг, Макаогийн нийт 110 их сургууль багтжээ. Үүнд Эх газрын 65, Тайваны 27, Хонконгийн 6, Макаогийн 2 их сургууль байна.
2015 оны Дэлхийн Топ-20 их сургуульд Америкийн 15 их сургууль, Английн Кембриж, Оксфордын их сургууль мөн багтаж байна. Сургуулийн материаллаг орчин нөхцөл, сургалтын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин, багш нарын чанарыг 8 стандартын дагуу үнэлэн жил бүр дэлхийн 1000 шилдэг их сургуулиудын жагсаалтыг Дэлхийн их сургуулийн үнэлгээний төвөөс гаргадаг байна. Энэ жагсаалтын эхний 100-д Хятадын Бээжингийн Их сургууль, Цинхуа их сургууль 56, 78 дугаарт жагссан бол Тайваны их сургууль 57-д багтжээ. Шанхайгийн Зам тээврийн сургууль мөн шинээр орсон байна.
Хятад улсдаа Цинхуа их сургууль, Тайваны их сургуулиуд 5 дах жилдээ чанар чансаагаараа тэргүүлж, Бээжингийн их сургууль, Хонконгийн хятад хэлний их сургууль, Хонконгийн Технологийн их сургууль, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Жэ Жянь, Фу Даны их сургуулиуд Хятадын тэргүүлэх их сургуулиудын жагсаалтыг удаалжээ.
Бээжин. Д.Энхчимэг
Сэтгэгдлүүд