Нууцаар хурим найр хийж байсан зөрчлийг илрүүлж таслан зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-27 13:29:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын алба хаагчид аймгийн Засаг даргын 2021 оны 606 тоот захирамжийг зөрчиж, хурим найр хийж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоов.

Тодруулж хэлбэл, энэ сарын 25-ны өдөр "Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах “Сунхар” амралтын газарт хурим найр хийж байна" гэсэн мэдээллийг иргэдээс авчээ.

Мэдээллийн мөрөөр алба хаагчид газар дээр нь очиж, хурим найрын үйл ажиллагааг таслан зогсоожээ. Цугласан иргэдийг тарааж, Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Ташрамд сануулахад, аймгийн Засаг даргын 2021 оны 606 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ, хурим найр зохион байгуулахыг хориглоод байгаа юм. 

Холбоотой мэдээ